Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-08-30, Улаанбаатар24-ne-363

1 дугаар зүйл.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13 дахь заалт:

4.1.12.

“нэгдсэн төсвийн суурь зарлага” гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон дүнг;

4.1.13.

“нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хассан дүнг.

2/

6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:

6.6.

Энэ хуулийн 6.1.2-т заасан суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна.

2 дугаар зүйл.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт:

6.1.2.

нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх;

6.1.3.

нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх;

2/

12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:

12.1.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах үзүүлэлтийг тусгана:

12.1.1.

дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ;

12.1.2.

хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;

12.1.3.

нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ;

12.1.4.

нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ;

12.1.5.

нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл;

12.1.6.

нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ;

12.1.7.

нэгдсэн төсвийн суурь тэнцэл;

12.1.8.

Засгийн газрын өрийн нийт хэмжээ;

12.1.9.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ.

3 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын өнөөгийн үнэ цэнээр гэснийг нэрлэсэн дүнгээр гэж, мөн зүйлийн 6.5 дахь хэсгийн нэмэгдүүлэх, 6.4-т заасан хугацааг сунгахыг гэснийг нэмэгдүүлэхийг гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 2025 гэснийг 2024 гэж, мөн зүйлийн 19.9 дэх хэсгийн Энэ хуулийн 6.1.2-т гэснийг Энэ хуульд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн , 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.