Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2024 ›
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-08-30, Улаанбаатар24-ne-370
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
¶13/ бодлогын баримт бичгийн биелэлт, гүйцэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэн тооцож, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ;
¶14/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын дотоод аудит, хяналтыг хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.