Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-08-30, Улаанбаатар24-ne-372

1 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй:

16.7.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгана.

2 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын үзүүлэх гэсний дараа , үйл ажиллагаанд нь хяналт тавих, зохицуулах гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн дугаарыг 16.8 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.