Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-01-10, Улаанбаатар2025-ne-01

1 дугаар зүйл.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.2.в, 11.1.2.г дэд заалт нэмсүгэй:

11.1.2.

в.Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;

11.1.2.

г.Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлого.

2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.а,

11.1.2.б дэд заалтын уул уурхайн олборлолт гэсний өмнө энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ: гэснийг Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ: гэж өөрчилсүгэй.