Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2025-11-14, Улаанбаатар2025-ne-73
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 17¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶17¹ дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт ¶17¹.1. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн
¶15.2.1. а дахь дэд заалтыг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.
¶17¹.2. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн
¶15.2.1. б дэх дэд заалтыг 2027 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.2.1. энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварыг доор дурдсан хувиар буцаан олгох: 15.2.1.а.албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн сарын 1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг; 15.2.1.б.албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн сарын 0-500,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 100 хувийг, 500,001-1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг.
Энэ хуулийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.