Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлХөдөө аж ахуй

Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-12-12, Улаанбаатар2025-ne-74

1 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4, 12.5 дахь хэсэг нэмсүгэй:

12.4.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно.

12.5.

Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно.

2 дугаар зүйл.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

4.1.9.

“давхар даатгалын компани” гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

2/

12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

12.2.

Даатгагч нөхөн төлбөрийг энэ хуулийн 12.4-т зааснаас бусад тохиолдолд хэсэгчлэн олгохыг хориглоно.

3 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн зургаан гэснийг таван гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн 03 дугаар сарын 01-ний гэснийг 04 дүгээр сарын 01-ний гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн малын гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.