Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-05-16, Улаанбаатар2025-ne-14

1 дугаар зүйл.
Зээлийн мэдээллийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

10.3.

Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.

2/

14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

14.3.

Олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно.

2 дугаар зүйл.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.2.

Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана.

3 дугаар зүйл.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн зургаан гэснийг таван гэж өөрчилсүгэй.