Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Монгол Улсын Хилийн Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Хилийн Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Монгол Улсын Хилийн Тухай

2025-06-25, Улаанбаатар2025-ne-28

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

29.2.

Хилийн боомтын Үндэсний зөвлөл нь улсын хил хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, ложистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн Боомтын сэргэлтийн Үндэсний хороо гэснийг Хилийн боомтын Үндэсний зөвлөл гэж, мөн зүйлийн 29.3, 29.11 дэх хэсгийн Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны гэснийг Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.