Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2025 ›
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2025-06-27, Улаанбаатар2025-ne-37
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶36.1.2. Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах.