Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-42

1 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.2.4 дэх заалт нэмсүгэй:

8.2.4.

агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийг хийн түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах;

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дугаарыг 8.2.5 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.