Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2025 › Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-44

1 дугаар зүйл.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсгийн Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ. гэснийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ. гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.