Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 1995 › Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай

Монгол Улсын хууль

Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2012-05-16.

Хөдөө аж ахуй

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай

1995-05-19, Улаанбаатар95-H-19

1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн ургамал /цаашид "ургамал" гэх/ ашигласны төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж

Ургамал ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Байгалийн ургамлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төлбөр төлөгч
1.

Ургамал ашиглагч Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/ аж ахуйн нэгж, байгууллага төлбөр төлөгч байна.

2.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу ургамал ашиглах зөвшөөрөл авна.

4 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл. Төлбөр төлөгчийн бэлтгэж ашигласан дараахь ургамалд төлбөр ногдуулна: 1/ нэн ховор ургамал; 2/ ховор ургамал; 3/ элбэг ургамал.

—

▼M 2010-12-095 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт

Ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.

/Энэ зүйлд 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ
▼M 2010-12-091.

Ургамал ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:

Төлбөр ногдох байгалийн ургамал

Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн

засгийн үнэлгээний хувь

доод

дээд

1.Нэн ховор

25

30

2.Ховор

15

20

3.Элбэг

5

10

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтэний онцлог, зах зээлийн эрэлт, нийцүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно.

7 дугаар зүйл.Төлбөрөөр чөлөөлөх, хөнгөлөх
1.

Дор дурдсан зориулалт, хэрэгцээгээр ургамал ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:

1/

элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн;

2/

ховор болон элбэг ургамлыг шинжилгээ судалгааны зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;

3/

байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

2.

Ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болно. Төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал тогтооно.

8 дугаар зүйл.Төлбөр төлөх, тайлагнах
1.

Сум, дүүргийн Засаг дарга ургамал ашигласны төлбөрийг хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.

▼M 2010-12-092.

Төлбөр төлөгч ургамал ашиглах зөвшөөрлийн эрхийн бичиг авах тухай бүрдээ төлбөрийг сум, дүүргийн төсөвт төлнө.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-12-093.

Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-12-094.

Ургамал ашигласны төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

▼M 2010-12-091/

сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан ургамал ашигласны төлбөрийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор сум, дүүргийн татварын албанд;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/

сум, дүүргийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

▼M 2010-12-093/

аймаг, нийслэлийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/

татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.

Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

9 дугаар зүйл.Төлбөрийг буцаан олгох

Төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг дараахь тохиолдолд буцааж олгоно:

1/

тогтоосон хэмжээнээс илүү төлсөн;

2/

зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлөө хүчингүй болгосон.

10 дугаар зүйл.Төлбөрийн талаар гомдол гаргах

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлбөртэй холбогдсон гомдлоо төлбөр төлснөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргана. Зохих шатны татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

11 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөр хураах эрх бүхий албан тушаалтанд татварын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:

▼M 2010-12-091/

төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, ургамал ашигласны төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.

Энэ хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

12 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Энэ хуулийн хэрэгжилтэд Улсын татварын алба, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.