Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2002-06-13, Улаанбаатар02-h-25

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны сангийн хооронд байгуулсан "МОН-3, МОН-4" тоот зээлийн хэлэлцээрийн гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Төрийн холбоог өргөтгөн шинэчлэх" болон "Хөдөөгийн цахилгаан холбоо" төслүүдийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртийн албан татвараас чөлөөлсүгэй.