Монгол Улсын хууль
Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 16 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай
2003-12-18, Улаанбаатар03-h-30
Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
1 Монгол Улсын Үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1 Хөдөлмөрийн тухай хууль,2 Хөдөлмөрийн тухай хууль“-Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.3 Үндэсний их баяр, наадмын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 24 дүгээрт нийтлэгдсэн.
2 Үндэсний их баяр, наадмын тухай хууль³, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
“нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
—
/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
/Энэ заалтад 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
Монгол Улсын нийслэл хотын өдөр: 10 дугаар сарын 29;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10; /Энэ заалтад 2004 оны 12 дугаар 09-ний өдөр өөрчлөлт орсон/
/Энэ заалтад 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
/Энэ заалтад 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
—
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
/Энэ заалтад 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
/Энэ заалтад 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.
Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлд 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/