Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2005 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2005-02-24, Улаанбаатар05-h-07

1 дугаар зүйл.

“Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн ОХУ-аас импортлож байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хууль 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.