Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2007 › Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2008 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2008 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2008 Оны Төсвийн Тухай

2007-11-30, Улаанбаатар07-h-17

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг хөгжүүлэх санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дүгээрт нийтлэгдсэн;

, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн;

, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГМонгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн орлого, зарлага
▼M 2008-10-173 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 463,605.1 сая төгрөгөөр баталсугай.

/Энэ зүйлд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2008-10-174 дугаар зүйл.

2008 оны төсвийн жилд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмжээг 300,644.4 сая төгрөгөөр, хүүхэд бүрт 100.0 мянган төгрөг олгоход зарцуулах зардлын хэмжээг 135,100.8 сая төгрөгөөр тус тус баталсугай.

/Энэ зүйлд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГБусад зүйл
▼M 2008-10-175 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн нэгдүгээр хавсралтаар баталсугай.

/Энэ зүйлд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2008-10-176 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх санд 2007 оны хөрөнгө оруулалтын дансны үлдэгдлийг буцаан олгох жагсаалтыг энэ хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсугай.

/Энэ зүйлд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2008-10-177 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/