Монгол Улсын хууль
Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай
2008-11-25, Улаанбаатар08-h-17
Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн 2.1-д заасан баталгаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Энэ хуулийн 2.2-т заасан баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна.
Энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна.
/Энэ хэсэгт 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Банк энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд хамаарах иргэдийн мөнгөн хадгаламжийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Дараахь төрлийн мөнгөн хадгаламж энэ хуульд заасан баталгаанд хамаарахгүй:
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “холбогдох этгээд”-ийн банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж;
банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан мөнгөн хадгаламж болон тухайн мөнгөн хадгаламж эзэмшигчийн бусад мөнгөн хадгаламж;
Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;
/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүний холбогдох этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;
Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээнээс дээш давсан мөнгөн хадгаламжийн хүү.
/Энэ зүйлд 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.