Монгол Улсын хууль
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2009 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2009 Оны Төсвийн Тухай
2008-11-27, Улаанбаатар08-h-19
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дүгээрт нийтлэгдсэн.
, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульМонгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульТөсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 132,923.4 сая төгрөгөөр баталсугай.
/Энэ зүйлд 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2009 оны төсвийн жилд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 179,501.1 сая төгрөгөөр, хүүхэд, гэр бүлд олгох зардлын хэмжээг 104,600.0 сая төгрөгөөр, авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын хэмжээг 12,866.8 сая төгрөгөөр тус тус баталсугай.
/Энэ зүйлд 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
/Энэ зүйлд 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс Монгол Улсын 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 219,600.0 сая төгрөгийг зарцуулахаар баталсугай.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бий болсон газрын тосны болон хүнсний улаан буудайн нөөцийн хадгалалтын хөлсийг 3,298.1 сая төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.