Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2008 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Татвар, санхүү

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2008-05-29, Улаанбаатар08-h-11

▼M 2012-01-19▼M 2012-01-191 дугаар зүйл.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

/Энэ зүйлд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2012-01-192 дугаар зүйл.

Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

/Энэ зүйлд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2012-01-193 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/