Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2009 › Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай

2009-11-27, Улаанбаатар09-h-21

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2010 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

, Хүний хөгжил сангийн тухай

Хүний хөгжил сангийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ
3 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:

▼M 2010-07-093.1.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 40,954.2 сая төгрөг.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-07-093.2.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 110,016.1 сая төгрөг.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-07-093.3.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 70,910.0 сая төгрөг.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дугаар зүйл.

2010 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардлын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

4.1.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10,906.1 сая төгрөг.

4.2.

Бэлэн мөнгө 324,000.0 сая төгрөг.

▼M 2010-07-095 дугаар зүйл.

2010 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээг 28,794.2 сая төгрөг байхаар баталсугай.

/Энэ зүйлд 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.