Монгол Улсын хууль
Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай
2010-06-25, Улаанбаатар10-h-14
Энэ хуулийн зорилт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль- “Хууль,дүрэм, тогтоолын эмхтгэл”-ийн 1957 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн халамжийн тухай хуульНийгмийн халамжийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 4дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хуулийн үйлчлэлд дараахь эх хамаарна:
дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
шинээр “Эхийн алдар” одон авсан эх.
Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсэгт 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:
зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор;
дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор.
Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одон бүхий эхэд хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгоно.
Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн 4.2-т заасан мөнгөн тусламж авах эх дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө:
”Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “бага хүүхэд нь 1 нас хүрсэн,” гэснийг, мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн “бага хүүхэд нь нэг нас хүрэхэд” гэснийг, мөн хэсгийн “байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас” гэснийг, “1 ба түүнээс дээш настай” гэснийг тус тус хассугай.