Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2014-06-06, Улаанбаатар14-h-11
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/