Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2015 › Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Банк, зах зээлЭрүүл мэнд

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2015-01-29, Улаанбаатар15-h-04

1 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлөх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.

▼M 2016-07-21▼M 2015-11-103 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15.1-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ зүйлд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2015-10-304 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.2.3-т заасан даатгуулагчийн шимтгэлийг 2015 оны төсвийн жил дуустал Хүний хөгжил сангийн 2015 оны төсвөөс өмнө батлагдсан хэмжээгээр үргэлжлүүлэн төлнө.

/Энэ зүйлд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.