Монгол Улсын хууль
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-06-09, Улаанбаатар17-h-30
—
—
Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг энэ зүйлд заасан хугацааны дотор үе шаттайгаар шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлнэ.
/Энэ зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
—
Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.