Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2018-05-10, Улаанбаатар18-h-09
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.
Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.