Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2019 › Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2019-11-28, Улаанбаатар19-h-27

1 дугаар зүйл.

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.