Монгол Улсын хууль
Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай
2020-11-13, Улаанбаатар20-h-34
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Малын тоо толгойн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
, Татварын ерөнхий хуульТатварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
“мал” гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн
Малын генетик нөөцийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
4.1.1-д заасныг;“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт нийтлэгдсэн.
3.1.9-д заасныг;“мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.
Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.
Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд
Статистикийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг тодорхойлно./Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн
Гамшгаас хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллага, эрх бүхий этгээд мал тооллого, бүртгэлийн мэдээлэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.8-д заасан сангийн мэдээллийг татварын албанд гаргаж өгнө.
Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
Албан татварын хэмжээг бэлчээрийн даацыг харгалзан энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.
Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно.
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.
Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.