Монгол Улсын хууль
Хувь Хүний Орлогын Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Хувь Хүний Орлогын Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2020-04-09, Улаанбаатар20-h-12
Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй.
/Энэ зүйлд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Дараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлөхгүй:
төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.
—
Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Энэ хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.