Монгол Улсын хууль
Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай
2021-11-12, Улаанбаатар21-h-29
Энэ хуулийн зорилт нь Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Ирээдүйн өв сангийн тухай хуульИрээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульИрээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д
Орлогын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
535,148.8
1.1
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
535,148.8
1.1.1
Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг
535,148.8
2
Сангийн сайд
926,588.9
2.1
Татварын ерөнхий газар
926,588.9
2.1.1
Ашигт малтмалын тухай хуульд заасан үүсмэл ордоос бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь
926,588.9
Нийт орлого
1,461,737.7
/Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Сангийн сайд
1,461,737.7
1.1
Хүүхдийн мөнгөн хуримтлал
1,461,737.7
Үүнээс: Хүсэлт гаргасны дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээ
1,461,737.7
Нийт зарлага
1,461,737.7
/Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.