Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2022 › Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2024-12-31.

Татвар, санхүү

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

2022-11-11, Улаанбаатар22-h-27

1 дугаар зүйл.

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.