Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Нийгмийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай
2024-11-08, Улаанбаатар24-h-41
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын ерөнхий хуульНийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д
Орлогын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
6,908,073.9
1.1
Ажил олгогчийн төлөх шимтгэл
2,823,802.0
1.2
Ажиллагчдаас төлөх шимтгэл
2,277,507.1
1.3
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл
14,543.1
1.4
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл
146.6
1.5
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
294,322.0
1.6
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл
6,158.8
1.7
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,353.8
1.8
Бусад орлого
36,740.6
1.9
Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас
1,452,499.9
Нийт орлого
6,908,073.9
/Энэ зүйлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
67,232.2
2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
5,869,455.9
1.1
Тэтгэврийн даатгалын сан
5,360,537.4
1.2
Тэтгэмжийн даатгалын сан
280,490.8
1.3
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
66,550.9
1.4
Ажилгүйдлийн даатгалын сан
161,876.8
Нийт зарлага
5,869,455.9
/Энэ зүйлд 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.