Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2024 › Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Банк, зах зээлЭрүүл мэнд

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай

2024-11-08, Улаанбаатар24-h-42

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын ерөнхий хууль

Нийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
▼M 2025-07-09▼M 2024-12-123 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

2,464,319.6

1.1

Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл

1,140,709.0

1.2

Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл

352,203.1

1.3

Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

921,575.9

1.4

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

49,831.5

Нийт орлого

2,464,319.6

/Энэ зүйлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

77,600.0

▼M 2025-07-095 дугаар зүйл.

2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсвийг зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

2,242,447.3

1.1

Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт

963,729.3

1.2

Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

1,093,641.5

1.3

Эмийн санд олгох

171,086.6

1.4

Үйл ажиллагааны урсгал зардал

13,989.9

Нийт зарлага

2,242,447.3

/Энэ зүйлд 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.