Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2024 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2025-06-30.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2024-04-19, Улаанбаатар24-h-04

1 дугаар зүйл.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.