Монгол Улсын хууль
Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2024-04-19, Улаанбаатар24-h-07
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 онд 40 байна.
/Энэ зүйлд 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
—
Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.