Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хүчингүй болсонд тооцох тухай хууль › 2011 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуулийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчингүй болсонд тооцох тухай хууль

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуулийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуулийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2011-12-23, Улаанбаатар11-hch-07

1 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахтай холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 1 дүгээр зүйл хамаарахгүй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.