Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1990 › БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

УИХ-ын тогтоол

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

1990-10-05, Улаанбаатар19

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн заалтыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар томилогдсон Даваадоржийн Ганболд, шадар сайдаар томилогдсон Дамбийн Дорлигжав нарын гаргасан хүсэлтийг нь харгалзан БНМАУ-ын Бага Хурлын гишүүний бүрэн эрхийг нь БНМАУ-ын Ардын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл түтгэлзүүлсүгэй.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ