Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1990 › Чуулганы дэгийн тухай

УИХ-ын тогтоол

Чуулганы дэгийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Чуулганы дэгийн тухай

1990-11-12, Улаанбаатар29

БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийг баталсны дараа мөн Хурлын Дэгийг эцэслэн боловсруулах шаардлагатайг харгалзан БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Бага Хурлын чуулганы үйл ажиллагаанд "БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы дэг"-ийг дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулан дагаж мөрдсүгэй. а/"БНМАУ-ын хуулийн төслийг хянан хэлэлцэх, батлах журам" гэсэн 101 дүгээр зүйлийг хавсралтын ёсоор нэмсүгэй. б/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "1400 цагаас 1800 цаг хүртэл" гэснийг "1400 цагаас 1600 цаг хүртэл" гэж өөрчлөн найруулсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ