Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1990 › КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

УИХ-ын тогтоол

КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1990-12-06, Улаанбаатар35

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

1964 оны 12 дугаар сарын 13-нд хүчин төгөлдөр болсон "Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн Конвенци", түүнд засвар оруулсан 1972 оны "Протокол"-д БНМАУ нэгдэн орсугай.

2.

Энэ конвенцид нэгдэн орсон тухайгаа НҮБ-д зохих журмын дагуу мэдэгдэж, ийнхүү нэгдэн орсноос үүдэн гарах үүргийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ