Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1991 › Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай

1991-11-07, Улаанбаатар72

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Их цаазыг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих үед үүсч гарсан харилцааг зохицуулах зорилгоор боловсруулсан "Монгол Улсын Их цаазын хавсралт хууль"-ийн төслийг Ардын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоосугай.

2.

Энэхүү хуулийн төслийн тухай илтгэгчээр БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийг баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ