Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1991 › ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ

УИХ-ын тогтоол

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ

1991-01-14, Улаанбаатар3

ОЛОН УЛСЫН ПАКТЫН ФАКУЛЬТАТИВ ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 17-г үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1966 оны 12 дугаар сарын 16-нд батлагдаж 1976 оны 3 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын факультатив протоколд БНМАУ нэгдэн орсугай.

2.

БНМАУ энэхүү Факультатив протоколд нэгдэн орсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/

нэгдэн оросн тухай баримт бичгийг факультатив протоколын 8 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх;

б/

Факультатив протоколын 4 дүгээр зүйлд заасан тохиолдол бүрт шаардлагатай арга хэмжээ авч байх;

в/

Факультатив протоколыг түүний 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу БНМАУ-ын хувьд хүчин төгөлдөр болмогц нь хэвлэн нийтлэх.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД