Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1991 › БНМАУ-ын Боловсролын хуулийг дагаж мөрдөх журмын тухай

УИХ-ын тогтоол

БНМАУ-ын Боловсролын хуулийг дагаж мөрдөх журмын тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

БНМАУ-ын Боловсролын хуулийг дагаж мөрдөх журмын тухай

1991-06-22, Улаанбаатар50

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Боловсролын хуулийг хэрэгжүүлэх талаар 1991 оны 8 дугаар сарын 1-ний дотор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай: 1/БНМАУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын болон яам, улсын хороо, тусгай газраас урьд гаргасан шийдвэрүүдийг БНМАУ-ын Боловсролын хуульд нийцүүлэх; 2/боловсролын хяналтын албаны дүрмийг батлан гаргах.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ