Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1991 › Бүгд Найрамдах Эстони Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Бүгд Найрамдах Эстони Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Бүгд Найрамдах Эстони Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

1991-08-28, Улаанбаатар59

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ард түмний өөртөө засан тогтнох эрхийг дэмжих зарчмыг үндэслэн Бүгд Найрамдах Эстони Улсын тусгаар тогтнолыг БНМАУ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

Бүгд Найрамдах Эстони Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай тус улсын Засгийн газарт мэдэгдэхийг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД