Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › “Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

“Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

“Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1992-10-26, Улаанбаатар32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийн "Хоёр" дахь хэсгийн долдугаар заалтын хүчирхийлэлтэй гэсний дараа болон согтуурах явдалтай гэж нэмсүгэй.

2.

Мөн хэсгийн арван нэгдүгээр заалтыг хоёр тусдаа заалт болгон дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "-Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх талаар олон нийтийн байгууллага, иргэдээс гаргасан санал, хийж байгаа ажлыг төр дэмжин тусална. -Үндэсний уламжлалт соёл, хүмүүнлэг ёс заншлыг сэргээх нь нийтийн дэг журам хангах төрийн бодлогын нэг үндсэн чиглэл байх болно".

ДАРГА Н.БАГАБАНДИ