Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1992-11-30, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Татварын ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Татварын ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний дотор авах; 2/гүйлгээний татвар, ангийн бууны хураамж, улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоохтой холбогдсон санал боловсруулж 1992 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд оруулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ