Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › Бүгд Найрамдах Словени Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Бүгд Найрамдах Словени Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Бүгд Найрамдах Словени Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

1992-12-07, Улаанбаатар36

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ард түмний өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэх зарчмыг үндэслэн Бүгд Найрамдах Словени Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Бүгд Найрамдах Словени Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай тус Улсын Засгийн газарт мэдэгдэж дипломат харилцаа тогтоох талаар хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ