Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тус улстай дипломат харилцаа тогтоох тухай

1992-12-31, Улаанбаатар45

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа зарласан Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосугай.

3.

Бүгд Найрамдах Чех Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, тус улстай дипломат харилцаа тогтоосонтой холбогдох ажлыг ёсчлон гүйцэтгэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ