Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай

1992-04-10, Улаанбаатар20

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аймаг, Дархан, Эрдэнэт хотыг тус бүр I, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.

2.

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Чойр хотыг Дорноговь аймагтай сонгуулийн нэг тойрог болгосугай.

3.

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралт ёсоор баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ