УИХ-ын тогтоол
Улсын Бага Хурлын даргын хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Улсын Бага Хурлын даргын хамгаалалт, хангамжийн тухай
1992-08-10, Улаанбаатар15
БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг баримтлан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Бага Хурлын дарга байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт хариуцуулсугай.
Мөн хугацаанд Р.Гончигдоржид суудлын нэг автомашинаар үйлчилж байхыг Засгийн газарт даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ