Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1992 › Зарим хүнийг ажлаас чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Зарим хүнийг ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зарим хүнийг ажлаас чөлөөлөх тухай

1992-08-11, Улаанбаатар16

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Даваадоржийн Ганболдыг Засгийн газрын Тэргүүн шадар сайдын, Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийг Засгийн газрын шадар сайдын, Дамбийн Дорлигжавыг Засгийн газрын шадар сайдын, Замбын Батжаргалыг Байгаль орчны хяналтын улсын хорооны даргын, Норовын Уртнасанг Боловсролын сайдын, Шагалын Жадамбааг Батлан хамгаалахын сайдын, Цэрэнпилийн Гомбосүрэнг Гадаад харилцааны сайын, Жамъянгийн Батсуурийг Үндэсний хөгжлийн сайдын, Аюурзанын Базархүүг Сангийн сайдын, Данзангийн Раднаарагчааг Хөдөө аж ахуйн сайдын, Цэрэндашийн Цолмонг Хөдөлмөрийн сайдын, Сэд-Очирын Баярбаатарыг Худалдаа, үйлдвэрийн сайдын, Жүгнээгийн Амарсанааг Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй. ДАРГА Н,БАГАБАНДИ