Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

УИХ-ын тогтоол

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай тогтоолын төслийн тухай

1993-10-26, Улаанбаатар77

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай" тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Зарим албан тушаалтны орлого, эд хөрөнгө бүртгэх журам тогтоох тухай асуудлыг "Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх тухай хууль"-ийн төслийн хамт иж бүрнээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ